НИЙГЭМ

Б.Цэцэг эмчлүүлсэн эмнэлэгтээ цэр соруулах таван аппарат бэлэглэжээ

Сошиал орчинд өөрийн үзэл бодлоо идэвхийлэн илэрхийлдэг иргэн Б.Цэцэг коронавирусийн халдвар авч, эдгээд буй. Тэрбээр ЭНЭҮТ /Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв/-д хэвтэн эмчлүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр Б.Цэцэг тус эмнэлэгт өөрийн хөрөнгөөр таван ширхэг цэр соруулах аппарат авч, бэлэглэсэн байна. Эмчлүүлээд гарахдаа тэр амласан аж.

Б.Цэцэг “ЭНЭҮТ-д 970 орчим хүн хэвтэн эмчлүүлж буйгаас 480 гаруй нь жирэмсэн эхчүүд юм. Эмнэлэгт хэвтээд бусдын адил эмчлүүлээд гарахад надад яаж энэ эмнэлэг, эмч нарт туслах вэ л гэж бодогдсон шүү. Энэ аппарат нь амьсгалын аппаратад ухаангүй байгаа хүмүүсийн цэрийг соруулдаг зүйл юм” гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button