БНХАУ-д үйлдвэрлэсэн Синофарм нэрийн вакциныг дархлаажуулалтад ашигласан Монгол тэргүүтэй дөрвөн улсын халдварын байдал дэлхийд хамгийн өндөр байна. Үүнийг эрдэмтэд тус вакцины чанартай холбон тайлбарлаж, тэдний зарим нь Хятад улс үүнд хариуцлага хүлээх үүрэгтэй хэмээн мэдэгджээ.
Одоогоор Монгол болон Чили улс, Сицилийн арлуудын нийт хүн амын 50-68 хувь нь дээрх вакциныг тариулаад байгаа юм. Тэгвэл Монгол тэргүүтэй эдгээр улсууд бүгд өнгөрсөн сард ковид-19-ийн халдвар хамгийн их тархсан 10 орны тоонд багтжээ. Энэ талаар “Хэд хэдэн орны жишээнээс харахад Хятад вакцинууд вирусийн тархалтаас, ялангуяа шинэ хувилбаруудаас сэргийлэхэд төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байна” гэж “Нью Йорк Таймс”-д бичсэн байна.
Мөн Хонконгийн их сургуулийн вирус судлаач Жин Донян хэлэхдээ “Хэрэв вакцин хангалттай сайн байсан бол ийм явдлыг бид олж харахгүй байсан. Хятад улс үүнийг засах үүрэгтэй” хэмээжээ.
Харин БНХАУ-ийн Гадаад хэргийн яамнаас энэ талаарх мэдэгдэлдээ “Саяхан гарсан халдварын их дэгдэлт вакцинтай холбоогүй” хэмээсэн юм. Тэд халдварын өндөр тархалтыг тодорхой улс орнуудад вакцинжуулалтын хэмжээ дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд хангалттай биш байна хэмээн ДЭМБ-аас мэдэгдсэнийг эш татан тайлбарласан юм.
“Хэдий ийм хэрэг гарсан ч Монгол улс болон Сицилийн арлуудын эрх бүхий хүмүүс тус вакциныг “өвчний хүнд хэлбэрээс урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй байгаа” гэж өмгөөлж байна” гадаадын сайтууд мэдээлжээ.
О.ЭНХЖИН
Эх сурвалж: Live Mint











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хужааа нар дэлхий дээр ганцаараа үлдэх бодлого барьж байна.
өнөөгийн ийм байд�##�д хүрсэн нь МАН ЗГ Ерөнхий сайд Оюунэрдэнэ, Ерөнхийлөгч Хүрэлсүх, нар Хятадын бодлогыг Улс орондоо хэрэгжүүлж Хятадуудтай нийлж Хүчээр шахам Хятад вакцин хийж Ард түмэн дээрээ туршсан Гэмт хэрэг үйлдсэн, Иргэд,Монголын Ард түмэн МАН, ЗГ, Хүрэлсүх Оюунэрдэнэ нараас Хариуцлага нэхэх хэрэгтэй ба Вакцин шахуулж Амь наасаа �##�дсан болон Цар тах�##�ын өвчнөөр Амиа �##�дагсадад , мөн Хятад вакцин шахуулсан Иргэдэд нөхөн олговор өгөх хэрэгтэй , Монголын Төр болон Хятадын ЗГ,
Сейшелийн ар�##�ууд улс сицилл биш
Арчаагүй төр дэлхийн хамгийн муу вакцин авчирж ард иргэддээ хүчээр шахжээ.
Вакцин намайг лав нэлээд хэдэн удаа хамга�##�сан байх.Маск сайн зүүгээд, ойр ойрхон солиод байхад хүнд үйлдвэрт ажиллахад асууд�##� �##�га.