Нийгмийн

СОНС: 20 хоногт ХОЁР унаач хүүхэд хорвоог орхиж, ХОЁР хүүхэд хүндээр гэмтжээ

Өнгөрсөн сарын 11-нээс 30-ны хооронд сард хурдан морь унаж байгаад дөрвөн хүүхэд морьноос унаж, хоёр нь нас баржээ. Хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байгаа аж.

НЭГ

Увс аймаг Давст сумын Нэгдсэн эмнэлэгт 11 настай хүүхэд нас барсан гэх хэрэг өнгөрсөн сарын /2021.06.30/ гарчээ.

Тодруулбал, тус аймагт оршин суух 11 настай Б.Б нь өнгөрөгч зургадугаар сарын сарын 12-ны өдөр мориноос чирэгдэж, улмаар тус эмнэлэгт ухаангүй байдалтай эмчилгээ хийлгэж байхдаа амиа алджээ. Хэргийг өдгөө Увс аймаг дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна.

ХОЁР

Зургадугаар сарын 13-ны өдөр 12 настай унаач хүүхэд мориноосоо унаж, чирэгдсэнээс шалтгаалан нас баржээ. Хүү хүнд бэртэж, анхан шатны тусламж авч чадаагүй байна. Уг хэрэг Төв аймгийн Аргалант суманд болжээ. 

ГУРАВ

Зургадугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт 11 настай хүүхэд мөн мориноос унаж, 50-100 метр газар чирэгдсэн байна. Үүний улмаас биеийн байдал хүнд, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өчигдөр /06.30/ нийслэлд ирж эмчилгээ хийлгэж буй юм.

ДӨРӨВ

Зургадугаар сарын 29-нд Хэнтий аймгийн Мөрөн сумын Чандганы уурхайн ойролцоо хүүхэд мориноос унаад ухаангүй байдалтай аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын 4-р багт суух 14 настай М.Б хурдан мориноос унаж, ухаангүй байдалтай тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Хэргийг өдгөө Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.


ХҮЭК унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалж, энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулагдах хурдан морины уралдааныг цуцлах эсвэл хойшлуулах санал Ерөнхий сайдад хүргүүлсэн гаргаад буй юм. Мөн “Лантуун дохио” ТББ цар тахлын үед морь уралдуулах нь хүүхдийн эрхэд халдаж, амь нас эрүүл мэндэд заналхийлж буй үйлдэл хэмээн үзэж, бусад иргэний нийгмийн байгууллагуудыг өөрсдийн байр сууриа илэрхийлэхийг уриалж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Энэ морь ур�##�дуулах гэж чичирээд орилолдоод байгаа м�##�аасаа дор м�##�ууд хүүхдиин амиар тоглохоо болиочдээ өөрсдөө л чирэгдэж үхээч амьны гарзгүйгээрээ нялх хүүхдүүд битгии �##�аад бай за юу

Зочин
Зочин

Дарга дээдсүүдээрээ морь унуулж ур�##�дуулдаг баймаар юм.

Ах
Ах

Аймшигтай!!! Хайрлаж энхрийлж байж хун болгочоод 400-500 к -аар амийн зарчих эцэг эх ямар ухаантай юм бэ??? Ойлгох чад�##� �##�га!!!

Зочин
Зочин

Hun ardaa bodohgui Mashin unaad mori urulduulaad bgaa hogiin garuud ichij uheesee!!! Ard tumnii eruul mend chuhal bolohoos show tsengeen chuhal bish ter mongoo ard irgedde ogood horiod ovchnoo nam daraach!! Enetheg shig bayar naadam hiij baij heden arvaaraa tusaad draaa n heden arvaaraa uheh vii dee!!! Hurelsuh guia hun shig uhaantai erunhilegch shig shiidver gargaad naadmaa tsutslaad 9 honog amrah ged bgaa Ter honoguudad mongoo taraagaad hol horiogoo taviachee!! Naadam oldono eej aah egch ah duus ur huuhed oldohgui shu!!!!

Эрдэм
Эрдэм

Цаашдаа ер нь 18_аас дээш насны хүмүүс өөрийн сайн дураараа хурдны морь унаж ур�##�дуулдаг журамтай болмоор юм. Жин багатай хүмүүс үнэд орно,ц�##�ин хөлс ажлын байртай болно,бүгд адилхан насанд хүрэгсэд унаж байгаа тул ур�##�дааны байр эзлэлтэнд нөлөөгүй,харин тавиланг бага зэрэг богиносгохгүй бол адууны тамирт хүнд байж магадгүй. Даага шүдлэнгийн тавилан 8-10 км гэх мэт.

Зочин
Зочин

doping shahsan galzuu adguusiin nuruun deer iim jaahan huuhduudiig tavij uralduulaad haraad.bayasaj bdag debil ard tumen.aimshig.hairan huuhduud.oorsdoo unaj uraldana biz.

Би
Би

Морио болиочээ өөрсдөө унаж ур�##�даач хүүхэд ямар та нарын зугаа юм уу үхэж байх нь хамаагүй юу

Холбоотой мэдээ

Back to top button