ДЭЛХИЙ

Хонг Конгийн бослого | “Мулан” УСК-г ҮЗЭХГҮЙ БАЙХ хаштаг аян өрнөж байна

Хүүхэд, залуусын сайн мэдэх Мулан хүүхэлдэйн киноны уран сайхны кинон хувилбарыг Дисней продакшн хийж, ирэх жилдээ багтан үзэгчдийн хүртээл болгох гэж буй. Гэтэл уг киноны гол дүрийн жүжигчин Лю Ифэй улстөрийн үзэл баримтлалаа сошиал орчинд ил дэлгэснээс болж #BoycottMulan буюу “Муланыг битгий үз” гэсэн утгатай эсэрүүцлийн хаштаг аян өрнөж эхэлжээ.

Тодруулбал, Хятад гаралтай АНУ-ын жүжигчин тэрбээр Хятадын алдартай цахим сүлжээ болох Weibo дээр, Хонг Конгийн цагдаа хүчнийхнийг зөвтгөсөн утгатай сэтгэгдэл бичсэн байна.

Хэрэгтнийг Хятадын шүүх рүү шилжүүлэн шүүдэг хуулийг эсэргүүцэн Хонг Конгчууд жагсаал, тэмцэл өрнүүлээд бараг хоёр сарын хугацаа өнгөрч буй. Үүгээр Хонг Конгийн цагдаа хүчнийхэн, босогчдын эсрэг хүнлэг бус авирлан дэвэргэж, Хятадын талд орж байгаа нь хүмүүсийн дургүйг ихээхэн хүргээд байгаа.

“Би ч бас Хонг Конгийн цагдаа нарыг дэмжиж байна. Одоо та нар намайг шүүмжилж болно” хэмээсэн түүний сэтгэгдэл энэ бүхний шалтгаан болжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

18 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button