НИЙГЭМ

Чингэлтэй уулын өвөрт ЗАДГАЙ ТЕАТР баригджээ

Чингэлтэй дүүргийн Дээд салхит орчим, Чингэлтэй уулын өвөрт задгай театр баригджээ. Амралт , чөлөөт цагаа өнгөрүүлэнгээ соёл, урлагийн үйлчилгээ авах боломжтой уг чулуун задгай театрын нээлт маргааш буюу наймдугаар сарын 18-нд болох юм байна.

Театрын томгүй талбайг тохижуулахад байгалийн гантиг чулууг ашиглан зөв гурвалжин, тэг дөрвөлжин дүрсүүд бүтээн, эртний монгол зурхайн бэлгэдлийг харуулахыг зорьсон гэнэ. Талбайг дугуй хэлбэрээр засахдаа дөрвөн ширхэг зөв гурвалжин, гурван ширхэг тэг дөрвөлжнийг байрлуулсан. Үүгээр дорнын зурхайн 12 жилийг ивээл болон харш жилүүдээр нь тус тус харгалзуулан, нэгэн зөв гурвалжин, тэг дөрвөлжний оройнуудад байхаар төлөвлөсөн аж. Өрнийн зурхайн 12 ордыг, бас монгол цаг тооллын уламжлалыг ч мөн дүрсэлсэн ажээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2020-01-15 11:47

Can Keflex Cure Chlamydia Apa Format [url=http://cialibuy.com]Buy Cialis[/url] Doxycycline 100mg Acne Generic Viagra Sold In Usa Online Ach

Холбоотой мэдээ

Back to top button