ДЭЛХИЙ

Доналд Трампын том хүү Алтай-Таван богдод авирч явна уу

АНУ-ын цуут Ерөнхийлөгч Доналд Трампын том хүү Трамп Жэй Ар Монгол оронд ирээд буй тухай баттай бус эх сурвалжийн мэдээлэл бий. Түүнийг Монголд ирсэн өдрөө шууд Баян-Өлгий аймаг руу нислэг үйлдсэн бөгөөд, Алтай-Таван богд ууланд авирахаар төлөвлөсөн тухай нь хэд хэдэн иргэн өөрийн твиттер хуудсанд жиргээд байгаа юм.

Доналд Трампд айлчлан хэлэлцээр хийх үеэрээ Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний бага хүүд морь бэлэглэсэн. Трамд бэлгийн моринд "Ялалт” гэх нэр өгсөн нь хэвлэлүүдийн анхаарлыг татаад амжсан билээ. Харин өдгөө том хүү нь Монголд амрах, аялах зорилгоор ирээд байгаа нь үнэн бол, Америк-Монголын харилцаа гүнзгийрэх төлөвтэй буйг илтгэж болох юм.

https://twitter.com/janbolatkh/status/1162591024239263745

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button