ДЭЛХИЙ

Тесла компанийн автомашин Хятадад дэлбэрчээ

Тесла компанийн үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүртэй нэгэн автомашин Шанхай хотод дэлбэрч байгаа бичлэг цахим орчинд цацагдсан байна. Уг автомашин машины зогсоол дээр зогсч байгаад өөрөө дэлбэрч байгаа нь бичлэгт бууж үлдсэн аж. Харин Тесла компанийн зүгээс энэ хэргийг шалгаж, өөрсдийн мөрдөн шалгах багийг илгээсэн гэлээ.

Интернэт хэрэглэгчид машины зогсоол дээр гэнэт дэлбэрсэн уг автомашиныг Тесла компанийн Model S гэх загвар мөн гэдгийг хэлж байгаа юм байна. Гэвч одоогийн байдлаар Тесла компанийн зүгээс өөрсдийн үйлдвэрлэсэн автомашин гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Уг явдал ням гарагт болжээ.

“Бид цахим орчноос бичлэгийг олж үзсэн даруйдаа үнэнийг олж мэдэхээр өөрсдийн мөрдөн шалгах багийг Шанхай хот руу явуулсан. Ямартай ч тэдний хийсэн дүгнэлтээр ямар нэг гарз, хохирол учраагүй байгаа юм байна” гэж Тесла компанийн зүгээс Хятадын сошиал сүлжээ болохWeibo-д бичсэн байна.

Үүний өмнө уг компанийн үйлдвэрлэсэн машинууд дэлбэрсэн тохиолдол Франц, Их Британи тэргүүтэй орнуудад гарч байсан юм. Тэдний дунд хэрэглэгчдийн хэлээд байгаа Model S гэх загвар дийлэнхи хувийг эзэлж буй бөгөөд хамгийн анх 2013 онд дэлбэрсэн тохиолдол нь бүртгэгдэж байжээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button