НийгмийнСПОРТ

“Токио-2020”: Марафон гүйлт болох Саппоро хотод 35 хэм халжээ

Олимпийн наадмын үеэр нийслэл Токиод халуу шатах учраас марафон гүйлтийг хойд нутгийн Саппород явуулахаар болсон. Гэвч өвлийн олимп явагдаж байсан тус хотод сүүлийн 21 жилд үзэгдээгүй халуун өдрүүд үргэлжилж буй нь зохион байгуулагчдын санааг зовоож байна.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр өчигдөр Саппород 35 градус хүрч халсан нь 2000 оноос хойших хамгийн өндөр температур болж бүртгэгджээ.

Нийслэлээс хойш 800 км-т орших тус хотод марафон гүйлтээс гадна эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгийн зарим тоглолт, спорт алхааны уралдаан явагдана. Лхагва гарагт “Sapporo Dome” цэнгэлдэхэд Их Британи, Чилийн эмэгтэй хөлбөмбөгчид тоглох үеэр 28 градусын халуун байх төлөвтэй.

Саппоро хотноо наймдугаар сарын 5, 6-нд спорт алхаа, 7, 8-нд эмэгтэй, эрэгтэй марафон гүйлт болно. Энэ үеэр цаг агаар хэт халуун байх вий гэдгээс зохион байгуулагчид санаа зовж байна. Марафон гүйлтэд Монголоос Б.Мөнхзаяа, Ц.Бямбажав, Б.Сэр-Од нар уралдах билээ гэж МҮОХ-ноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button