ДЭЛХИЙ

Япон зурагчны дарсан СҮҮЛИЙН ЗУРАГ баавгай биш байжээ

Өмнөд Камчаткад 1996 онд таван хүнтэй гэрэл зургийн багийнхан Камчаткын баавгайн талаар баримтат кино хийхээр очсон байна.

Багийнхан биедээ ямар нэгэн зэвсэггүй байсан бөгөөд тэднийг дөнгөж ирмэгч Мичио аварга баавгайг олж харжээ. Тэрхүү баавгай хүн хараад зугатахгүй, үргэлжлүүлэн загасчилсаар байжээ. Ийнхүү хоёр хоногийн дараа багийн гишүүн болох Игорь баавгайн мөрийг зогсоол дээр харсан байна. Үүнээс харахад баавгай ч гэсэн Мичиогийн араас дагаж байгаа болох нь тогтоогдсон бөгөөд Мичиод болгоомжтой байхыг сануулсан аж.

Мичиогийн ажлыг ажиглаж суусан хөтөч баавгайг Мичиод нэлээд дургүй байгааг харж гэрэл зурагчинд байшинд унтах саналыг тавьсан ч тэрээр эрс татгалзаж, байшингийн цонхон дор майхандаа унтахаар болжээ. Шөнө нь баавгай Мичиогийн толгой руу цохиж, майханд гарсан нүхээр нь түүнийг чирэн зугтсан байна.

Сандарсан багийнхан тусламж дуудсан бөгөөд аврах багийнхан ирж модны хажууд буй нэгэн баавгайг буудан хороожээ. Харин дараа нь баавгайн гэдсийг задлан үзэхэд Мичиогийн гарны яс олдсон байна.

Зурагчинг өнгөрсөний дараа, интернэт ертөнцөд олон хуурамч зураг тарж, түүнийг сүүлийн мөчид энэ зургийг дарсан мэтээр шуугиж байжээ.

Үнэндээ тэрээр энэхүү зургийг аваагүй бөгөөд уг явдлын дараа Мичиогийн гэгээн дурсгалд зориулж түүний нас барсан газар хөшөө босгосон байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button