Цэдогийн найз залуу Израйлийн их сургуулийг төгсчээ

Телевизийн захирал хөгжмийн зохиолч Л.Балхжав хоёр хүүтэй бөгөөд том хүү Б.Чингүүн нь Бээжинд кино найруулагчаар төгсөж ирсэн, дорнын соёл сэтгэлгээтэй залуу бий.
Харин бага хүү болох Б.Билгүүний хувьд АНУ-д боловсрол эзэмшсэн төдийгүй наймдугаар сарын 19-ны өдөр Израйл улсын “Tel Aviv university” сургуулийг амжилттай дүүргэжээ. Тэрбээр жүжигчин М.Цэрэндолгор буюу Цэдотой 2015 оноос эхлэн үерхсэн юм.
Үзэгчид М.Цэрэндолгорыг, СТА жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Тютю” уран сайхны киноны гол дүрд тоглосноор нь мөн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэгт оролцсоноор сайн мэднэ.

Түүнчлэн Цэрэндолгор Израйлийн хамгийн олон уншигчтай “The jerusalem post style” сэтгүүлийн нүүрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард чимсэн бөгөөд найз залуугийнхаа төгсөлтийн баярт цагаан даашинзтай очиж, олны нүдийг хужирлажээ.
А.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.