ДЭЛХИЙ

Амазоны ширэнгэн ойд гарсан түймэр хурдацтай тархаж байна

Бразилын Амазоны ширэнгэн ойн түймэр хурдацтай тархаж байгаа талаар Сансар судлалын үндэсний хүрээлэн (ССҮХ)-гээс анхааруулсан байна. Тус ширэнгэн ойд энэ жил маш олон удаа түймэр гарч байгаа бөгөөд 2018 оны мөн үеийнхээс 83%-иар өссөн гэж BBC агентлаг мэдээлжээ. Түймрийн утаа өнгөрсөн даваа гаригт /2019.08.19/ Сан-Паулу хотыг бүрхсэн байна.

Бразилын Ерөнхийлөгч Жэйр Болсонаро ойжуулалт хариуцсан агентлагийн даргыг ажлаас нь халснаас хойш долоо хоногийн дараа ойн түймэр дэгджээ. Байгаль хамгаалагчид үүнд Болсонарог буруутгаж буй бөгөөд хүний буруутай үйлдлээс үүдэн түймэр гарсан хэмээн үзэж байгаа аж. ССҮХ нь нэгдүгээр сараас наймдугаар сарын хооронд 72 мянга гаруй түймэр гарсныг илрүүлжээ. Энэ нь 2013 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт аж.

Өнгөрсөн пүрэв гариг /2019.08.15/-аас хойш 9500 гаруй ой хээрийн түймэр гарсан нь ихэнхдээ Амазон мужид гарчээ. Хиймэл дагуулын зургуудаас үзэхэд, Бразилын хамгийн хойд муж болох Рораимаг түймрийн утаа бүрхсэн бөгөөд Амазонд түймрийн улмаас онцгой байдал зарлаад байгаа аж. Сансар судлалын хүрээлэнгийн судлаач Альберто Сетцер "Ройтерс”  агентлагт “Энэ жил Амазоны нутгаар хур тунадас ороогүйн улмаас хуурайшилт үүсч, түймэр гарах шалтгаан болсон” гэж ярьжээ.

Б.АМАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button