ДЭЛХИЙ

Эсээс гарган авсан муурнуудыг худалдаална

Хятадын “Sinogene” компани эсээс хиймэл аргаар хувилан гаргасан муурнуудыг худалдаалж эхлэх шийдвэр гаргажээ.

Эх организмын генетик хуулбар амжилттай болсны дараа “Sinogene” компани тус шийдвэр гаргасан байна. Эсээс хиймэл аргаар хувилан гарган авах аргыг тус компани цаашид морь болон тагтаанд туршиж үзэхээр төлөвлөжээ.

“Сармис” хочтой муурын зулзага долдугаар сарын дундуур төрсөн бөгөөд судлаачид энэ талаар түүнийг төрснөөс хойш сарын дараа буюу амьдрах чадвартай нь батлагдсаны дараа мэдэгджээ. 

Албан ёсны статистик мэдээлэлд дурдсанаар, Хятад улсад гэрийн тэжээвэр амьтантай 73 сая гаруй хүн байдаг бөгөөд нийт 91 сая муур болон нохойг тэжээдэг байна. Хятадын томоохон хотуудад хүүхэд төрүүлэхийн оронд гэрийн тэжээвэр амьтантай болохыг илүүд үздэг хүн олон байдаг аж.

Үүнтэй холбоотойгоор амьтныг эсээс хиймэл аргаар хувилан гарган авч, үржүүлэх нь Хятад улсад тун ашигтай бизнест тооцогдож байна.  

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button