ДЭЛХИЙ

Японд оршин суух зөвшөөрлөө цуцлуулсан цагаачид ихэсчээ

Японд оршин суух тусгай зөвшөөрлөө цуцлуулсан цагаачдын тоо өнгөрсөн онд 832 хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай Японы Засгийн газраас мэдэгджээ.

2018 онд 832 цагаач Японд оршин суух тусгай зөвшөөрлөө цуцлуулсан нь өмнөх оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт юм гэж тус улсын Цагаачлалын асуудал хариуцсан байгууллагаас мэдээлсэн юм.

Тус байгууллагын мэдээлэлд дурдсанаар, оршин суух тусгай зөвшөөрлөө хасуулсан хүмүүсийн 416 нь Вьетнам, 152 нь Хятад, 62 нь Непалийн иргэд байжээ. Эдгээр хүн Японд оршин суух хугацаандаа хуульд харшилсан ажил эрхэлжээ.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button