ДЭЛХИЙ

"Исламын улс бүлэглэл"-ийн толгойлогч таван жилийн дараа анх удаа бичлэгээр ил гарав

Таван жилийн дараа анх удаа “Исламын улс бүлэглэл”-ийн толгойлогч Абу Бакар Аль-Багдади дүрс бичлэг цацжээ.

Уг дүрс бичлэгт Багдади нь “Сирийн дайн дууссан. Исламын улс бүлэглэл Сирийн өмнөд хэсгийг орхин гарсан” хэмээн хэлсэн бөгөөд Шри Ланкад болсон 250 хүн амиа алдаж, 500 хүн шархдуулсан цуврал дэлбэрэлтийг магтан сайшааж байв. Мөн түүний дүрс бичлэгийн агуулгаас харвал тэрбээр “Исламын улс бүлэглэл”-ийн террорист үйл ажиллагаа цаашид үргэлжлэх болно гэх утга бүхий зүйлсийг ярьжээ. 

2018 оны хоёрдугаар сард “Исламын улс бүлэглэл”-ийн толгойлогч Аль-Багдадийг агаарын дайралтад өртөж амиа алдсан байх магадлалтай хэмээн АНУ-ын хэд хэдэн албан тушаалтнууд CNN-д хэлж байсан юм. 

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button