Хуан Гуайдог дэмжигчид Каракасын гудамжуудыг барьцаалжээ

Мягмар гаригт Венесуэлийн сөрөг хүчнүүд сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдод дэмжлэг өгөхөөр Каракасын гудамжуудыг эзлэн авчээ.
Гуайдогийн дэмжигчид Каракасын хэд хэдэн гудамжийг барьцаалсан талаар бүс нутгийн хэвлэлүүд мэдээлэв. Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, парламентийн дарга байсан Хуан Гуайдо нэгдүгээр сарын 23-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн юм. Яг энэ өдөр түүнийг АНУ-ын зүгээс түүнийг тус улсын ерөнхийлөгчийн албыг орлон гүйцэтгэхийг дэмжсэн юм. Харин тус улсын одоогийн ерөнхийлөгч Николас Мадуро энэ явдлыг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого хэмээн үзэж АНУ-тай дипломат харилцаагаа цуцласан юм. Европын холбооны ихэнхи орнууд Гуайдог дэмжиж буйгаа илэрхийлсэн. Мөн ОХУ, Беларус, Болив, Иран, Хятад, Куба, Никарагуа, Эль Салвадор, Сири, Туркийн зүгээс Мадурог дэмжиж буй юм.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.