Тайландын агуйгаас амьд гарсан хөвгүүд Netflix-ийн цувралд тоглоно

Өнгөрсөн жил Тайландын хойд хэсэгт оршдог агуйд хөл бөмбөгийн багийн 12 хүүхэд дасгалжуулагчийн хамт гарах гарцгүй болон хашигдсан явдал болсон билээ. Харин Netflixпродакшн уг үйл явдлаас сэдэвлэж бэсрэг цуврал кино хийхээр болсон байна.
Хөвгүүдийн агуйд гацсан явдал зөвхөн Тайландыг доргиогоод зогсоогүй, дэлхий нийтийн анхаарлыг татсан юм. Тэд бүтэн хоёр долоо хоногийг агааргүй чийгтэй орчинд идэх хоол хүнсгүй өнгөрүүлсэн. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Тесла компанийн үүсгэн байгуулагч Элон Маск тэргүүтэй нөлөө бүхий хүмүүс уг явдалд анхаарал хандуулан байр сууриа илэрхийлж, тусламжийн гараа сунгаж байсан юм. Аврах ажиллагаа дэлхий нийтийг хамарч, гадны мэргэжлийн албаныхантай хамтарсан удаа дараагийн оролдогын эцэст хөвгүүдийг нэг нэгээр нь гарган авч чадсан. Тайландын ахлах сургуулийн хүүхдүүд болон шашны лам хуваргууд агуйд гацсан хүүхдүүдийн төлөө залбирал үйлдэн, цуглаан зохион байгуулж байлаа.
Уг үйл явдал ийнхүү удахгүй адал явдалт сериал кино хийдгээрээ алдартай Netflix продакшны бүтээлээр амилж, үзэгчдэд хүрэхээр болж байна. Crazy Rich Asians цувралыг найруулсан Жон М. Чу энэ төсөл дээр ажиллах аж.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.