ДЭЛХИЙСошиал трэнд

Конор МакГрегор уучлалт гуйжээ

UFC-ийн хөнгөн жингийн аварга Конор МакГрегор хийсэндээ үйлдэлдээ уучлалт гуйжээ. Тэрбээр 2019 оны дөрөвдүгээр сард Дублины бааранд нэгэн өндөр настай иргэний биед халдсан аж.

Тэрээр хэлэхдээ, “Би юу болж өнгөрснийг мэдэхгүй. Миний буруу. Мэдээж тухайн хүн бааранд цагийг сайхан өнгөрүүлэхийг хүсэж ирснээс биш өдрийг таагүй өндөрлүүлнэ гэж бодоогүй байх.

Энэ явдал таван сарын өмнө болсон. Би эртхэн гэм буруугаа хүлээн, уучлалт гуйх ёстой байж. Миний буруу байсан. Намайг дэмждэг бүх хүнээс уучлалт хүсэж байна. Би ээждээ, гэр бүлийнхэндээ, намайг сургаж хүмүүжүүлсэн хүмүүст маш их өртэй. Миний энэ спортод ирсэн шалтгаан бол хүмүүсийг хамгаалах явдал юм" хэмээжээ.

Конор МакГрегорыг Дублинд олон нийтийн газарт бусдын биед халдаж танхайрсан хэрэгт буруутган, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button