УЛС ТӨР

“З.Энхболд, Ц.Туваан нарыг АН-аас хөөх боломжгүй, хөөгөөгүй”

О.Цогтгэрэл даргатай АН-ын Үндсэн дүрмийн хорооны дарга Д.Мягмардаш нарын хүмүүс мэдээлэл хийж, намаас З.Энхболд, Ц.Туваан нарыг хөөгөөгүй гэж мэдэгдлээ. Өнгөрөгч долоо хоногт АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, нэр бүхий хүмүүсийн намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан талаар мэдээлэгдэж байсан юм.

Д.Мягмардаш хэлэхдээ “Намын тамга, тэмдэгний асуудлыг хүмүүс одоо хэр буруу ойлгож байна. Яг Үндсэн дүрмийнхээ дагуу байгуулагдсан, хүчинтэй байгууллага нь энд байна. Энд тийм асуудал яригдаагүй. З.Энхболд, Ц.Туваан, М.Батжаргал, Р.Нямдорж нарыг АН-аас хассан гэх мэдээлэл түгсэн. С.Эрдэнэд ийм эрх байхгүй” хэмээлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
анти
анти
2021-09-13 15:48

солиотой хүүр.эрх нь хаана байгааг одоо хүртэл мэдээгүй яваа энэ хүнийг үхэр гэхүү хүүр гэхүү.

Холбоотой мэдээ

Back to top button