ДЭЛХИЙСошиал трэнд

Скарлетт Йоханссон хамгийн их орлоготой жүжигчнээр тодорчээ

“Forbes” сэтгүүлээс жил тутам эрхлэн гаргадаг хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн жагсаалтыг Америкийн жүжигчин Скарлетт Йоханссон хоёр дахь жилдээ дараалан тэргүүллээ.

2018 оны зургадугаар сараас 2019 оны зургадугаар сарын хугацаанд жүжигчин бүсгүй 56 сая ам.долларын орлого олжээ. Түүний олсон орлогын дийлэнх хувийг “Marvel” кино студийн “Avengers: Endgame”кинонд дүр бүтээж 35 сая ам.долларын орлоготой болсон байна.

Жагсаалтын хоёрдугаарт “Modern Family” инээдмийн цуврал кинонд бүтээсэн дүрээрээ алдартай Колумби гаралтай Америкийн жүжигчин София Вергара оржээ. Тэрбээр 44.1 сая ам.долларын ашиг орлоготой ажилласан бол жагсаалтын гуравдугаарт 35 сая ам.долларын орлоготойгоор жүжигчин Риз Уизерспун бичигдсэн юм.

Хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчдийн 2018 оны зургадугаар сарын 1-нээс 2019 оны зургадугаар сарын 1-ний хугацаанд олсон нийт орлого нь 314.6 сая ам.доллар байсан бол хамгийн өндөр орлоготой эрэгтэй жүжигчдийн нийт орлого нь харьцангуй өндөр буюу 588.3 сая ам.доллар байжээ.

А.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button