Нийгмийн

Улс нь “Цахим үндэстэн” болсон ч иргэд нь цахимжаагүй Монгол

Нэг үеэ бодоход Монгол Улс цахимжсаар. Уртаас урт дараалал үүсгэн зогсож, албаны бичиг, цаасны араас хэн нэгнийг царай алдан суудаг цаг үе ард хоцорсоор.

Наад захын жишээ татахад, иргэд “E Mongolia”-гаас 23 байгууллагын 181 үйлчилгээг авах боломж бүрдсэн нь дэвшил. Ингэж төрийн үйлчилгээг цахимжуулснаар өнгөрсөн хугацаанд иргэдэд 3.7 сая удаа цахим үйлчилгээ үзүүлж, гар утасны 733.000 хэрэглэгчтэй болж, цаг хугацаа, бичиг баримт бүрдүүлэх, унааны зардлаас 46 тэрбум төгрөг хэмнэсэн гэж Ерөнхий сайд “Digital nation”-ы үеэр онцолсон.

Өнөө цагт техник, технологи хэр өндөр хөгжсөөр байгаа билээ. Монгол Улс ямар ч байсан “Цахим үндэстэн” болох уриалга гарган, цахимжсаар байгаа ч иргэдийн энэ талаарх мэдлэг хэр байна вэ. Иргэдээ бүрэн цахимжуулж чадаж байгаа бил үү. Төрөл бүрийн үйлчилгээг цахимжуулахаас гадна түүнийгээ иргэдэд таниулах, мэдүүлэх, хэрэглэж дадуулах чухал байна. Иргэд энэ талын мэдлэг дутмагаас өнөөдөр Улсын бүртгэл дээр хэрхэн дугаарлан зогсож байгаагаас харж болно. Аравдугаар сарын 1-нээс өмнө амжиж торгуулиа төлөхийн тулд урт дугаарлаж байгаа нь энэ.

Уг нь олон цагаар ингэж дугаарлах бус цахимаар төлчих хэд, хэдэн боломж бий. Иргэд мэдлэг, боловсролгүйдээ бус энэ талын мэдээлэл дутмагдаа л хэрэглэж дадахгүй байх шиг. Тиймээс иргэдээ цахим мэдлэгжүүлье, цахим хэрэглээнд дадуулъя.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button