НИЙГЭМСошиал трэнд
Тээврийн цагдаа паралимпийн тамирчдад амжилт хүсч, мөнгөөр шагнажээ

Сэлэнгэ аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Монголын хөнгөн атлетикийн улсын паралимпд түрүүлээд Сэлэнгэ аймгийн зүг явж байх үед Баянчандмань суманд ажил үүргээ гүйцэтгэж байсан Улаанбаатарын Тээврийн цагдаа Н.Гэрэлт-од зогсоон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд амжилт хүсээд 40 мянган төгрөг өгч баяр хүргэжээ.
Үүнд урамшсан тамирчид,
“Н.Гэрэлт-од таны ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байх болтугай. Юу санасан есөн цагаан хүсэл тань биелэх болтугай. Баярлалаа” хэмээн цахим сүлжээндээ бичжээ.
Энэхүү эерэг мэдээлэлд иргэд маш таатай хандаж байгаа төдийгүй зарим нь “цагдаа торгох биш шагнаж байна, сайхан үйлс дэлгэрэх болтугай” хэмээн сэтгэгдэл бичсэн байна.
А.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.