НИЙГЭМ

Иргэдэд газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн дугаарыг олгож эхэлжээ

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллага нь аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамлаас дундын мэдээллийн сангаар дамжуулан цахимаар мэдүүлсэн газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж улсын бүртгэлийн дугаар олгосноор газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд улсын бүртгэлийн дугаарыг тэмдэглэдэг.

Иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаар /“Э”, “А”/-ыг дундын мэдээллийн сангаар дамжуулан автоматаар олгох цахим системийг нэвтрүүлэх тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны аравдугаар сарын 01-ний өдрийн А/621, А/191 дугаартай хамтарсан тушаал батлагдан, системд холбогдох өөрчлөлт, тохиргоог хийснээр 2021 оны аравдугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн байгууллага газар эзэмших, ашиглах эрхийн улсын бүртгэлийн дугаар /“Э”, “А”/-ыг дундын мэдээллийн сангаар дамжуулан автоматаар олгож эхлээд байна.

УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-06 15:23

Олгохгүй байна . Очихоор Сумьяабазар газар олгож болохгүй гэсэн гээд байна. Урд нь хэзээ ч улсын ажил ингэж удаан явагдаж байгаагүй юм шүү . Өөрсдөө бол га га-гаар нь авна. Иргэд 0,07 гоо авах гэхээр дандаа хааж бооно. 2022 он хүртэл өгөхгүй гэнэ үү, Очиж өрөөнийх нь ха�##�ган дээр орилж хэвтэх ёстойн бол орилоод л хэвлэл мэдээлэлээр гаргаад л сууна шүүүүүү

Gazar bhgui.. Barilgad bol bgaa ha ha ha
Gazar bhgui.. Barilgad bol bgaa ha ha ha
2021-10-07 18:06

Buh luivarchid huvaaj avaad irgeded buh yum haalttai

Холбоотой мэдээ

Back to top button