НИЙГЭМ

Г.Угалзцэцэг “Mr.Olympia” тэмцээнд охины хамт амжилттай оролцжээ

Олон улсын чанартай, бодибилдингийн аварга шалгаруулах “MR.Olympia” тэмцээнд МУГТ Г.Угалзцэцэг амжилттай оролцон, дөрөвдүгээр байрны медаль хүртжээ.

Харин охин Г.Мойлоо нь тус тэмцээний бикини С гэх өөр ангилалд нь мөн амжилттай оролцож, шилдэг тавд шалгарсан байна.

 МУГТ Г.Угалзцэцэг энэ талаар өөрийн нүүр хуудастаа “Би үнэхээр сэтгэл хангалуун байна. Өөрийнхөө ангилалд Мексик, Өмнөд Америк, Бразил гаралтай 30 гаруй тамирчинтай өрсөлдөн 4-т орлоо. Би дотроо “Энэ олон гайхалтай тамирчнаас шалгарч чадах болов уу” гэсэн айдастай байсан гэдгээ нуумааргүй байна. Миний хувьд гарахыг хүссэн, өрсөлдөхийг хүссэн бүх тайзан дээрээсээ медальтай буусан.

Нийт монголчууддаа, МБФХ, үе үеийн тамирчид, гэр бүл, найз нөхөд, CHAMPFITNESS-ийн агуу гэр бүл, тэр дундаа намайг үргэлж хурцалж, өдөөж зоригжуулан дэмждэг хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Мөн Америкт амьдардаг олон монголчууд маань танихгүй мөртлөө биднийг дэмжихээр ирсэн байсан. Маш их баярлалаа” гэж бичжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button