НИЙГЭМ

Мансууруулах эмийг хууль бусаар ашигласан зэрэг 108 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага энэ оны гуравдугаар улирлын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 230 хэрэгт хяналт тавьсан бөгөөд үүнээс 108 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүмүүсийн

  • 2.2 хувь нь 17 хүртэл,
  • 68.3 хувь нь 18-29,
  • 27 хувь нь 30-44,
  • 2.2 хувь нь 45-аас дээш насны хүмүүс байна.

Харин хүйсийн хувьд 89.4 хувь нь эрэгтэй хүмүүс байгаа бол 77.9 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байгаа аж.

Эх сурвалж: УЕПГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button