ДЭЛХИЙНИЙГЭМ

Ойд төөрсөн гэх эр өөрөө өөрийгөө эрэн хайж байжээ

Турк улсын Бурса дүүргийн оршин суугч нэгэн эр есдүгээр сарын 28-ны мягмар гарагт сураггүй алга болжээ. Улмаар нутгийн хэвлэлд нь түүнийг эрэн хайж буй тухай мэдээлэл нийтлэгдсэн байна.

Тодруулбал, Daily Sabah сайтад түүнийг найзуудтайгаа ойд явж байгаад төөрсөн гэж онцолж. Ингээд сайн дурынхнаас бүрдсэн баг бүрдүүлж, түүнийг эрэн хайж эхэлжээ.

Сонирхолтой нь, эрэн хайж буй эр нь өөрөө тухайн сайн дурынхны багт орчихсон явж байсныг албаны хүмүүс сүүлд мэдсэн байна. Тэрбээр хошигнох зорилгоор өөрийн дүр төрхийг халхалж, эрэн хайх багт нэгджээ. Түүнд ямар нэг хуулийн хариуцлага хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй байгаа аж.

С.ЧИЧҮҮЛЭН

Эх сурвалж: Sky news

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-13 18:00

ali hedin hotsrogdson medeelel bnda

Холбоотой мэдээ

Back to top button