НИЙГЭМ

“CU” сүлжээ дэлгүүр нээлттэй хувьцаат компани болох зөвшөөрлөө авчээ

Өнөөдөр /2021.10.13/  Санхүүгийн зохицуулах хорооноос CU брэндийн мастер франчайз эрхийг эзэмшигч “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-д хөрөнгийн зах зээлд IPO хийж, хувьцаагаа анхдагч зах зээлд арилжаалах зөвшөөрллөө албан ёсоор авчээ.

“Сэнтрал Экспресс Си Ви Эс” компани нь олон улсын CU конвиниенс дэлгүүрийн сүлжээг 2018 оноос Монгол Улсад нэвтрүүлж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд амжилттай удирдан 140 гаруй салбар дэлгүүр бүхий Монголын хамгийн том конвиниенс дэлгүүрийн сүлжээ болгон хөгжүүлээд байгаа юм.

CU брэндийн үнэлгээ, хувьцааны үнэ, олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ, захиалгын хугацаа зэрэг IPO-тэй холбоотой мэдээллээ энэ долоо хоногт албан ёсоор танилцуулах юм байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button