УЛС ТӨР

С.Энхболд: Өөрийнхөө оронд өөр хүн оруулж PCR шинжилгээ өгч байна

Өнөөдөр /2021.10.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

“Шинжилгээний буруу бэлдэц худалдаж авснаас болж хариу буруу гарсан, үүнээс болж халдвар алдагдсан гэж эмч нар ярьж байх юм. Үүнээс болоод нүүс тээвэр хүртэл саатах болсон. Энэ бол Монголыг хорлож буй асуудал шүү дээ”.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

 “Бид гурван улсаас олон улсын шаардлага хангасан PCR шинжилгээний бэлдцийг оруулж ирдэг. Оношлууран дээрээ 35-40 хувьтай гэж стандартаа бичсэн байдаг. Үүгээр нь бид шинжилгээгээ хийгээд явж байгаа. 21 аймаг бүгд PCR лабораторитой болсон. Сөрөг, эерэг дээр асуудал байгаа. Гол нь өвчний нууц үеийн хугацаа нөлөөлдөг, өөрийнхөө орноос өөр хүн оруулсан асуудал ч гарсан. PCR шинжилгээг үндэсний хэмжээнд ХӨСҮТ-д баталгаажуулдаг. Давхар, давхар хяналттай ажиллаж байна. Түргэвчилсэн тест дээр найман янзын оношлуур оруулж ирэхээр шийдвэр гаргасан. Энэ хүрээндээ хийгээд явж байна”

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button