УЛС ТӨР

Б.Жавхлан: Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар байна, хязгаартаа барина

Өнөөдөр /2021.10.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

“Өр, зээлүүдийн эргэн төлөлт муу байгаа. Дахин санхүүжүүлэх, өрийг өрөөр дарах аргаар явж байна. Хуримтлагдсан гадаад өр ихээр нэмэгдэж байна. Өрийн хязгаар хуульд заасан хэмжээндээ байна уу, хэтэрсэн байна уу. Хоёрдугаарт, энэ жил хэдэн ам.долларын гадаад өрийг төлсөн бэ. 2022 онд хүлээгдэж байгаа гадаад өрийн төлбөр тооцоо хэд байна вэ. Үүнийгээ төлж чадахаар байгаа юу. Өөр удирдлагын арга хэмжээ төлөвлөж байна уу?”

Сангийн сайд Б.Жавхлан:

Сүүлийн нэг жилд 998 сая ам.долларын ерөнхий хэлэлцээрийн гэрээ хийгдсэн. Ашиглалт, зарцуулалт нь өөр тусна. Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар байгаа. Хязгаартаа бүрэн барих тооцоолол байна. Ирэх жилээс шат дараатай буураад явна. Номад, Сенчури төслүүдийн хүрээнд 2 тэрбум ам.долларын өрийн зохицуулалт хийсэн. Ийм зохицуулалт хийсний дүнд дарамтыг хойшлуулж чадаж байгаа”.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button