УЛС ТӨР

Ц.Эрдэмбилэг: III тун хийлгэсэн иргэдийн ердөө 3 хувь нь дахин халдвар авсан

Өнөөдөр /2021.10.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан:

“Вакцин хийлгэсэн хүмүүс дахин халдвар авч байгаа. Үүнийг вакцин бүрээр нь ангилж, мэдээлэл өгөөч. Нас барсан хүмүүсийн тоог нуух шаардлага байхгүй. Миний эргэн тойрноос өчигдөр л гэхэд гурван хүн нас барчихлаа. Улсын эмнэлгүүд PCR шинжилгээг төлбөртэй авч байна гэх юм?”

Эрүүл мэндийн яамны ТНБД Ц.Эрдэмбилэг:

“Дөрвөн вакцинаар судалгаа гаргасан. Вэроселл вакцин хийлгэсэн хүмүүсийн 9.1 хувь нь халдвар авсан. Астразенека 16 хувь, Файзер 1.8 хувь, Спутник 6.9 хувь байна. Гурван тун вакцин хийлгэсэн иргэдийн 3 хувь нь халдвар авсан байна”.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

“Нас барсан хүмүүсийн тоог нууж, хаагаагүй. Төрийн эмнэлгүүдэд бол PCR шинжилгээг үнэгүй авч байгаа” гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button