ДЭЛХИЙ

CNN: Хятадын зальжин нүүдлийн хариу тэдэнд хүнд тусч магадгүй

АНУ болон Хятадын хооронд удаан хугацаанд үргэлжилсэн худалдааны дайныг энэ долоо хоногт болох хэлэлцээгээр эцэслэх байсан ч харамсалтай нь бүх зүйл уналтад орлоо.  

Үүнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсыг буруутгасан бөгөөд “Хятад улс худалдааны хэлэлцээг нураасныхаа төлбөрийг төлөх болно” хэмээн Флоридад ажиллах үеэрээ мэдэгдсэн юм.

Хятадын Засгийн газрын төлөөллүүд АНУ-ыг зорьсон бөгөөд тэдний дотор тус улсын Шадар сайд Лю Хи багтжээ. Тэрбээр худалдааны хэлэлцээг үргэлжүүлэхээр Вашингтонд ирсэн байна.

АНУ болон Хятад улс худалдааны хэлэлцээний асуудалд хоёр өөр байр суурьтай байгаагаа хэдийнэ илэрхийлсэн. АНУ-ын зүгээс худалдааны хэлэлцээг нааштай хийж чадна гэсэн өндөр хүлээлттэй байсан ч талаар болсонд Хятадын талыг буруутгаж байгаа бол Хятадын талаас үндсэн тарифыг нэмэхийг анхааруулсан юм. БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын импортын 10 хувийн тарифыг 25 хувь болгож нэмэгдүүлсэн шийдвэр баасан гаригаас хэрэгжиж эхлэх юм.

 “Хоёр орны худалдааны хэлэлцээ хурцадмал байдалд хүрч байгаа нь хоёр орны ард түмэн, дэлхий нийтийн эрх ашгийн төлөө огтоос биш” хэмээн Хятадын худалдааны яамнаас мэдэгдэв.

АНУ-ын ерөнхийлөгч Трамп өөрийн твиттертээ “Бээжин 2020 онд Ардчилсан засаг захиргаа гарахыг хүлээж дэмий цаг нөгцөөж байна” хэмээн жиргэжээ. Мөн тэрбээр “Бидний тарифаа нэмсэнийг харав уу. Яагаад гэвэл тэд хэлэлцээгээ зөрчсөн учраас” гэв. Үргэлжлүүлэн “Шадар сайд маргааш буцна. Тэр бол сайн залуу хэдий ч хэлэлцээгээ зөрчсөн. Ингэж болохгүй. Хэрвээ бид хэлэлцээгээ үргэлжлүүлж тохиролцоонд хүрч чадахгүй бол жилд 100 тэрбумыг авахад ямар ч буруй зүйлгүй. Бид өмнө нь ийм зүйл хийж байгаагүй” гэжээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button