УЛС ТӨР

Х.Болорчулуун: Манай хүү гурван хоног тарваган шийртэй сүү уугаад л эдгэчихлээ

Өнөөдөр /2021.10.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

“Ковид дэгдэхийн өмнө монголчууд хүнд ханиад хүрсэн. Үүнийг бол би ковид байж гэж боддог юм. Тэр үед техник, технологи сайн хөгжөөгүй байсан байх. Гэтэл вакцин хийж, их мөнгө зарсан. Хөдөө вакцин хийж эхэлснээс хойш л халдвар гарч эхэлсэн. Хөдөө жаахан даарчихад л эерэг гарчихаж байна. Дотроосоо гараад байгаа байхгүй юу. Манай хүү тусаад, гурван өдөр сүү хөөрүүлээд л, тарваган шийр уухад эдгэчихсэн байна” гэлээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

“Вакцинжуулалтын үр дүн маш сайн байгаа. Та бас хамаагүй ингэж ярьж болохгүй байх аа”.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Вовка Болороо
Вовка Болороо
2021-10-14 12:11

наад Болорчулуун чинь өөрийнхөө (тэнэгийн) түвшинд л ярьж байна. зөвхөн Дорнодод биш дэлхий даяар ярьж байгаа зүйлийг (Геббельстэй адил) үгүйсгэдэг байна ш дээ. ингэж л Монгол дэлхийн хэмжээний онигоо ( чукчатай адил) болоод байгаа юм даа

ХА ХА
ХА ХА
2021-10-14 13:10

Арай ч дээ, төрийн түшээ хүн ийм юм яриад сууж байх ч гэж. Жирийн ард түмнээсээ долоон дор сэтгэхүйтэй, ичихэд яаанаа. Тарваган шийртэй сүү ч гэх шиг. Ямар 70-д он биш дээ. Жинхэнэ хөлдүү дурак юмаа Дорнодынхон ийм л хүн сонгож дээ. ха ха

Зочин
Зочин
2021-10-14 13:22

Тэнэгээ гайхуулах гэж

Zochin
Zochin
2021-10-14 14:05

Ork

Зочин
Зочин
2021-10-14 16:50

Болорчулуун анагаахын шинжлэх ухааныг доромжлоод байна уу эсвэл цар тахлаар улс орноо сүйрүүлэх гадны ажиллагааг дэмжээд байна уу. Өөрийнхөө боловсролгүй тэнэгийг л харуулж байна муу ухна, эмч эмнэлгийн ажилтан нар нойр хоолгүй зүтгэж байхад энэ муу ухна юу гэж хуцаж байна вэ

Зочин
Зочин
2021-10-14 23:38

Татваган шийр хаана байна олдвол хэлээд өгөөрэй бохир чулуун аа

Холбоотой мэдээ

Back to top button