УЛС ТӨР

С.Чинзориг: Ирэх оны төсөв иргэдийг халамж ч үгүй, хөдөлмөр ч үгүй болгочих вий

Өчигдөр буюу аравдугаар сарын 14-ний өдөр УИХ-ын чуулган хуралдаж, 2022 оны төсвийн тухай хуулийг хэлэлцсэн. Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Чинзориг:

“Ирэх жилийн төсөв нэлээд тэлсэн байна. Цар тахлын амаргүй нөхцөл байдал ирэх онд үргэлжилнэ гэж харж байна. Гэтэл Засгийн газар хөгжлийн төсөв гэдэг байдлаар иргэдийн халамж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих агуулга нь орхигдсон харагдлаа. Сайд халамжаас хөдөлмөрт шилжинэ гэж ярьдаг. Энэ нь тодорхой харагдахгүй байна. Халамж ч үгүй, хөдөлмөрч үгүй болчих вий.

Түүнчлэн төрийн үйлчилгээний зарим ажлыг хувийн хэвшлийнхнээр хийлгэнэ гэж тусгасан. Хамгийн бага цалинтай иргэдээ ийм хүнд нөхцөлд ширвэчих вий дээ. Дээр нь иргэдийнхээ нийгмийн халамжийг бууруулчих вий дээ.

Засгийн газар бонд гаргана гэж ярьж байгаад эргэлзэж байгаа шүү дээ. Арилжааны банкнууд ТБҮЦ худалдаж авах сонирхолтой хэвээр байхад бонд гаргахаар амжилт олох уу” гэж асуусан.

Түүнд УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:

“Та халамжийн бодлогоо тэлэхээ л санагалзаад байх шиг байна. Бид шаардлагатай иргэд рүү нь боломжит эх үүсвэрээ дайчилсан хэлбэр лүүгээ л явна. Халамжаар өрхийн орлогыг нэмэгдүүлдэг тэр бодлого бол дунд, урт хугацаандаа нийгэм, эдийн засгийн амьдралд хортой шүү. Бүсээ чангалсан, ард иргэдийнхээ орлогыг боомилсон зүйл огт байхгүй. Хувийн хэвшлээ л дэмжинэ гэж байгаа.

Засгийн газрын бондыг ч инфляцын зорилтот түвшин бүх юмаа харж байж уялдуулна шүү дээ. Цаашид мөнгөний бодлогыг сулруулах орон зай алга. Эдийн засаг дөнгөж өндийх гэж байхад чангаруулж бас болохгүй. 2017 оноос хойш Засгийн газрын бондын бенчмарк бүр мартагдсан” гэж хариулав.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button