НИЙГЭМ

“Таван толгойн замаар 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл тээвэр хийж болно”

Маргаан дагуулаад буй Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэлх нүүрс тээврийн замыг нээсэн талаар ЗТХЯ-наас мэдээллээ. Таван толгойн зам гэгддэг энэ замаар хийгдэх нүүрс тээврийг зогсоосонтой холбоотой тээвэрчид эсэргүүцлээ илэрхийлэх болсон билээ.

Энэ талаар ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга хэлэхдээ “2021 оны аравдугаар сарын 20-ноос тээвэрлэлтийг зогсоох зохицуулалт байсан бол тушаалд өөрчлөлт оруулах тухай нэмэлт тушаал гарсан.

Өөрөөр хэлбэл, 2022 оны гуравдугаар сарын 31-н хүртэл тээвэрлэлт хийхийг зөвшөөрсөн. Үүнтэй холбоотойгоор автозамын бэлэн байдлыг хангах, зам арчлалт, тээвэрлэлтийг зохион байгуулах зэргийг холбогдох газруудад даалгасан" гэж ярьжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button