НИЙГЭМ

ФОТО: #ЖинхэнэБаатрууддааБаярлалаа дрон үзүүлбэр

       2021 оны аравдугаар сарын 27-ны орой удахгүй байгуулагдах “Би Ар Би Медиа групп” ээс санаачилж дэлхийн томоохон хотуудын адил жишгээр Монголынхоо мянга мянган нийт эмч, сувилагч, цагдаагийн албан хаагч мөн онцгой байдлын албаныхандаа зориулан #Жинхэнэ Баатрууддаа Баярлалаа шоу үзүүлбэрийг 200 ширхэг дрон тэнгэрт хөөргөж үзүүллээ.

       Өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт 245,000,000 гаруй хүн ам Ковид-19 вирусийн халдвар авч 4,900,000 гаруй хүн харамсалтайгаар эндсэн тоо баримт гараад байна. Харин Монгол Улсад 353,499 халдварын тохиолдол бүртгэгдэж  160,662 хүн эдгэж , 1616 хүн нас барсан тоо баримт гарчээ. Ковид-19-ийн халдвар анх бүртгэгдсэн цагаас хойш нэг жил 11 сарын хугацаа өнгөрсөн ч энэ хугацаанд алтан гарт эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын ажилтнууд маань ард иргэдийнхээ төлөө бие сэтгэл зүрхээ зориулан халдварын голомт дээр цаг минут бүрийг алдалгүй ажилласан. Бидний төлөө нойр, хоол гэр бүлээ умартан хичээж ажиллаж буй эмч, сувилагч, цагдаа, онцгой байдлын хандаа зориулан “Би Ар Би Медиа групп” нийгмийн хариуцлагын хүрээнд нийт ард иргэд, албан байгууллага, аж ахуй нэгжүүдээ төлөөлөн “Жинхэнэ Баатрууддаа Баярлалаа” дрон шоуг тэнгэрийн хаяанд газраас 150 метрийн өндөрт үзүүлжээ.

“Би Ар Би” ХХК-н гүйцэтгэх захирал Ж. Энхжаргалангийн хэлж буйгаар тэрээр энэхүү дрон шоугаараа нийт эрүүл мэндийн байгууллагын албан хаагчид, цагдаагийн байгууллагын албан хаагчид, онцгой байдлын алба хаагчдадаа талархсанаа илэрхийлээд зогсохгүй ард иргэдийг вакцины гуравдугаа тундаа идэвхтэй хамрагдахыг уриалжээ. Тус дрон шоуны үзүүлбэрт Монголд нэн ховор тохиолддог цусны цочмог хорт хавдраар оношлогдсон Реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөрийн (Lil Thug E) хандивын аянд зориулан “Би Ар Би Медиа групп”-т харьяалагддаг (XMF) Хуур Хөгжмийн Наадмын зүгээс хурдан эдгэхийг хүсч #BigLIFEforLilTHUGE хаштагийг хандив өргөх дансны дугаарын хамт тэнгэрт хөөргөж  бусад хүмүүсийг аянд нэгдэхийг уриалсан байна.

Энэхүү үзүүлбэрийг зохион байгуулахын тулд тус хамт олон дотоодын инженерүүддээ гаднын мэргэжилтнүүдээс тусгай сургалт авч сар гаруй хугацаанд бэлдэж ийнхүү хоёр дахь удаагаа дроны шоу амжилттай толилуулсан нь энэ ажээ. Дэлхийн бусад хөгжилтэй хотуудад ийм төрлийн шоу үзүүлбэр 1 удаа хийхэд өртөг нь багадаа 150000$ болдог юм байна. “Би Ар Би Медиа групп” энэ удаа нийгмийн сайн сайхан соён гэгээрүүлэх ажилд өөрийн хувь нэмрээ оруулж энэхүү дрон шоу үзүүлбэрийг санаачилж хийжээ. Тус компани нь удахгүй медиа салбартаа шинэ IPO гаргахаар бэлдэж байгаа бөгөөд олон сайхан ажлуудыг цаашид эх орондоо хийнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна.

Ийнхүү намрын хамгийн сүүлийн дулаахан орой нийгэмд сайн сайхныг түгээсэн шоу зохион байгуулсан “Би Ар Би медиа групп”-ийн хөдөлмөрч баг хамт олонд баярлалаа. Шоуны талаар бусад дэлгэрэнгүй мэдээллийг та Droneshow.mn сайтнаас үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-28 20:56

Нэг үзүүлбэр хийхэд багадаа 150 мянган долларын өртөг гардаг юм бол энэ зардлаа хэмнээд, шууд дансанд нь хандивласан бол дээр байсан юм биш үү

Зочин
Зочин
2021-10-29 11:46

baigaa ymaaraa surprise barij, setgel gargaj bhd yuch hiihku door ni oo haij bhiinhaa orond negnee demjeed, ydaj bayrlaagaa hld bj bgaach

Холбоотой мэдээ

Back to top button