УЛС ТӨР

ЗГ ирэх оноос бүтцээ өөрчлөхөөр тусгажээ

Засгийн газраас Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам гэсэн хоёр бүтэц шинээр үүсгэхээр УИХ-д холбогдох төслийг нь өргөн мэдүүлээд буй.

ХӨГЖЛИЙН САЙДЫН ХҮРЭЭНД:

  • Хөгжлийн яам байгуулах чиглэлд 2.4 тэрбум
  • Үндэсний хөгжлийн хүрээлэн байгуулах чиглэлд 971 сая
  • Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах чиглэлд 1 тэрбум

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦААН ХОЛБООНЫ САЙДЫН ХҮРЭЭНД:

  • Яамаа байгуулах чиглэлд 1.8 тэрбумыг суулгахаар төсөвлөж оруулж ирсэн.

Нийтдээ 6.1 тэрбум орчмыг хоёр яам шинээр байгуулахад зарцуулна гэж төсөвлөсөн хэдий ч бүтэц орон тоо нь ямар байх талаарх асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа юм.

Шинээр яам байгуулах асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зөвшилцсөний дагуу өргөн мэдүүлсэн. Ингэхдээ шинэ яамд байгуулахтай холбоотой хуулийн өөрчлөлтийн хэрэгжих хугацааг 2022.01.01-нээс гэж тусгаж өгсөн нь анхаарал татаж буй.

Учир нь, шинээр байгуулах яамдыг ҮНХӨ оруулах замаар УИХ-ын гишүүд дундаас сайдыг нь томилох тохироонд эрх баригч намын удирдлагууд нэгдсэн. МАН-ын өнөөгийн залуу удирдлагууд энэ намрын чуулганаар ҮНХӨ-ийг хийх сонирхолтой буй. Тиймээс ч ҮХНӨ явагдаад дуусангуут шинэ яамдыг байгуулахад бэлэн байх зорилгоор уг хуулийн төслийг оруулж ирсэн логик харагдаж байна.

Улс төрийн хүрээнд яригдаж буйгаар, Цахим бодлогын яамыг энэ намрын чуулганы хугацаанд, ирэх жилээс Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулах чигтэй байв. Мөнхүү эрх баригч намын бүлэг дээр шинээр байгуулагдах яамдын чиг үүргийг олшруулах замаар оновчтой зохион байгуулах хувилбарууд яригдаж байгаа юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button