Нийгмийн

Сүхбаатар хөлөг онгоцыг музей болгож, татан гаргалцсан хүмүүсийг урамшуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар, Хөвсгөл нуураас татан гаргасан Сүхбаатар хөлөг онгоцны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цаашид аялал жуулчлал, музей болгож ашиглах талаар саналаа танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хөвсгөл аймгийн Засаг даргад даалгав.

Мөн тус хөлөг онгоцыг татан гаргахад оролцсон алба хаагчдыг урамшуулах асуудлыг шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайдад даалгалаа.

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагааг энэ оны аравдугаар сарын 1-нээс зохион байгуулж байна.

Тус ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар зэрэг байгууллагын 120 гаруй алба хаагч оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-11-03 16:36

энэ хүмүүс чинь ц�##�ин хөлс ав�##�гүй сайн дураар ажилласан юм уу юун урмшуул�##� энэ тэр вэ

Зочин
Зочин
2021-11-03 19:11

Усны ёроолд 36 жил болсон зэвэнд идэгдсэн төмрийн сэгийг музей болгоно гэх шиг элийрлээ болиочээ.Хамгийн цэнгэг нуурандаа живсэн хөлгийг 36 жилийн турш байлгасан рекорд тогтоосон гэж дэлхийд гайхуулах гээгүй бол...

Зочин
Зочин
2021-11-03 23:24

iim hund ajiliig gardaj hiisen alba haagchid tuuhend uldene shuu bas l amargui ajiliin ard garsan l bndaa bugded ni bayarlalaa uzeh yum negeer nemegdej bgaan bnda ajillaj bsan ueiinh ni zurguud jivsen ueiinh ni gargaj irsen ue ged 3n ueiin tuuhiig ni zuragjuulsan muzie baival zugeer gej bodoj bn

Холбоотой мэдээ

Back to top button