Нийгмийн

Баруун бүсийн цахилгаан дамжуулах шугам хугарсны улмаас гурван сумын цахилгаан тасарчээ

Өчигдрөөс буюу энэ сарын 2-ноос баруун аймгуудад хүчтэй шороон шуурга шуурч буй. Үүний улмаас Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугмын 287 дугаар тулгуур хугарч, аваарын нөхцөл байдал үүсжээ.

Улмаар өнөөдөр 11.00 цагийн орчимд цахилгаан тасарсан байна. Одоогийн байдлаар Ховдын Зэрэг, Дарви, Цэцэг сум болон Хөшөөтийн уурхайн 2-3 кэмп цахилгаангүй болоод байна.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button