ДЭЛХИЙ

Ковидын үеийн сэтгэл гутралд “Мийм” тусалж байгааг тогтоожээ

Сүүлд хийгдсэн судалгаагаар коронавируст цар тахлын үеийн, хөл хорионд удаан байснаас үүдсэн сэтгэл гутрал, бухимдлуудад цахим орчин дахь миймүүд эерэг нөлөөлөл үзүүлж байгаа нь батлагдсан байна. Psychology of Popular Media сайтад уг судалгаа бүрэн эхээр нийтлэгджээ.

Судалгааг гардан явуулсан Пеннсильваны их сургуулийн профессор Жессика Галл Мирик хэлэхдээ “Цар тахал эхэлсний дараа хүмүүс энэ цаг үеийн сэдвээр олон хөгжилтэй мийм хийж, цахим орчинд түгээж эхэлсэн шүү дээ. Энэ нь  хүмүүст зүгээр л хөнгөн инээд болоод өнгөрч байна уу, эсвэл ковидын үеийн хүнд сэтгэл зүйн байдлаа даван туулахад нь тусалж байна уу гэдэг миний анхаарлыг татсан”  гэсэн байна.

2020 оны арванхоёрдугаар сараас эхлэн тэр санамсаргүйгээр сонгосон 748 хүнийг судалгаандаа хамруулсан байна. Тэдэнд интернет орчноос 3-4 төрлийн зураг үзүүлсэн аж. Зарим нь энгийн мэдээний гарчиг, зарим нь цар тахалтай холбоогүй мийм байсан бол зарим нь коронавируст халдвар, түүнийг дагасан цаг үеийн нөхцөл байдлыг шоглож илэрхийлсэн миймүүд ч байжээ.

Ингэхэд цар тахалтай холбоотой миймүүдийг үзсэн хүмүүст сэтгэл зүйн эерэг өөрчлөлтүүд богино хугацаанд илэрсэн байна. Үүнээс ковидын үеийн стресс бухимдал, сэтгэл зүйн асуудлуудад энэ сэдэвтэй мийм үзвэл эерэгээр нөлөөлж болохыг профессор Жессика Мирик ярьжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button