НИЙГЭМ

Д.Монголхүү, Э.Одбаяр нарын асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийхээр гарын үсэг цуглуулж эхэллээ

Иргэний болоод хүн болж төрсний суурь эрхээ эдэлж, Сүхбаатарын талбай дээр үзэл бодлоо нээлттэй илэрхийлснийхээ төлөө хууль зөрчсөн үндэслэлээр цагдан хоригдсон Д.Монголхүү, Э.Одбаяр нар өдгөө суллагдаад байна.

Тэгвэл АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тэдний эрх зөрчигдсөн асуудлаар УИХ-д нээлттэй сонсгол хийж, Жагсаал, цуглаан зохион байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг тавихаар санаачилсан байна. Энэ дагуу тэрбээр УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлжээ. Хамгийн эхний гарын үсгийг Д.Ганбат өөрөө зурсан байна.

Тэд давхар Үндсэн хуулийн цэцэд хандаж, “Жагсаал, цуглаах зохион байгуулах тухай хууль нь өөрөө иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилж байна” гэсэн агуулгаар мэдээлэл хүргүүлэхээр болжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-11-08 20:45

АН ГЭЖ. БАС АН-ЫН УИХ ДАХЬ БҮЛЭГ ГЭЖ БАЙГАА ЮМ УУ

Шаравын Баярсайран
Шаравын Баярсайран
2021-11-09 07:57

МОНГОЛ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛААРАЙ!
Эрх зөрчигдөж байгаа нь зөвхөн энэ хоёр хүнээр зогсохгүй. Маш олон иргэд байгаа ! Тэдний цаана 3 сая хүний эрх зөрчигдөж байна. Харин бид (гишүүддээ бус) нийт ард түмэнд төлөө тэмцдэг юм шүү!!! Ухаж ойлгоорой! Бидон>Гамбаа.

Зочин
Зочин
2021-11-09 08:15

Энэ бидон бүр эргүү юм аа монголын цагдааг доромжилсон новшийг бүр төрийн ордонд тавих нь ээ чиний санаа эмх замбараагүй байд�##� үүсгэх зорилготой энэ бидонд хариуцлагө ярих хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button