О.Хангай харцага аавынхаа тариалсан тарвасыг худалдаалж байна

Ховд аймгийн Буянт сумын уугуул, Улсын харцага О.Хангай аавынхаа тариалсан “Ховдын тарвас”-ыг тариалж байна. Түүний аав н.Оргих нь Улсын тэргүүний тариаланч, одоогоор Буянт сумандаа жил бүр тарвас тариалж, Улаанбаатарт суудаг хүү нь борлуулж өгдөг аж.
О.Хангай харцага энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа:
“Аавын минь тарьсан Ховдын амтат тарвасыг баруун аймаг явах тойргийн ойролцоо буулгалаа. Би энд хоёр өдөр өнжих тул авах хүмүүс холбогдоорой. Нэг уут нь 30000 төгрөг, ойролцоогоор 30 кг. Нэг уутнаас дээш хүргэлттэй” хэмээн бичжээ.
О.Хангай харцагын гараас шууд худалдан авалт хийж, амталгаа хийж үзээд авахыг хүсвэл Улаанбаатараас баруун аймгууд руу явах тойргийн ойролцоо тарвасуудаа борлуулж буй тухайгаа тэрбээр мөн дурдсан байна.
Холбогдох утас: 99944965, 94244486,88086009, 99959693
Т.САНТ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.