ДЭЛХИЙНИЙГЭМ

Макс Жонсон нарыг залилаад, АНУ-руу оргон зайлсан Д.Буянтогтох “Financial Times”-т ам нээжээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны дүү Макс Жонсон Монголын “Засагчандмань майнз” ХХК-д хөрөнгө оруулаад, залилуулсан тухайгаа илэрхийлж, хэргийг Эрүүгийн цагдаагаас шалгаж эхлээд хоёр жил өнгөрч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хүргэн ах Д.Буянтогтох “Засагчандмань майнз” компанийн захирал. Тэрбээр Макс Жонсоны төлөөлж хөрөнгө оруулсан “GRF” сангаас гадна гадаад, дотоодын хэд хэдэн субъектээс 56 орчим сая ам.доллар босгосон байдаг. Гэвч үндсэн зорилго болох уул уурхайн чиглэлээрх үйл ажиллагаа явуулалгүй, мөнгийг охин компаниуд руугаа хуваан шилжүүлсэн. Түүнчлэн Макс Жонсон талаас авсан 19 сая ам.долларынхаа тодорхой хувийг БНХАУ дахь данс руу шилжүүлсэн баримт нь бий.

Өөрөөр хэлбэл “Уурхайн үйл ажиллагаа бүтэлгүйтлээ” гэсэн шалтгаанаар оргон зайлж, хөрөнгө оруулагчдаа луйвардсан дүр зураг харагдаж буй юм.

Д.Буянтогтохыг интерполоор эрэн сурвалжилж байгаа. Харин энэ хугацаанд Макс Жонсон Монголын Засгийн газарт хийгээд хэвлэл, мэдээллийн байгууллагуудад хандаж, хохирлыг нь барагдуулж, хэргийг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүссээр буй.

Тэгвэл Д.Буянтогтох саяхан “Financial Times” агентлагт ам нээсэн байна. Ингэхдээ “Макс Жонсон уул уурхайн төсөлд өөрийн эрх мэдлээ нэмэгдүүлж, гартаа авахын тулд зориуд над руу чиглэсэн худал мэдээлэл цацсаар ирлээ. Би эрүүл мэндийн шалтгаанаар АНУ руу зорчсон. Надад буруугүй гэдгээ батлах видео бичлэг бүхий баримт материал бий. Засгийн газрын хувьд Макс Жонсон шиг гадаадын хөрөнгө оруулагчаа алдахыг хүсэхгүй учраас түүний талд байр суурь илэрхийлж байна” гэж ярьжээ.

Тэр өдгөө АНУ-аас орогнол хүсэж байгаа аж. Түүнчлэн “Хэргийг бүтэн хоёр жил шалгалаа. Одоо хэр нэг талдаа гараагүй байна. Энэ нэг зүйлийг хэлж байгаа биз” хэмээсэн байна. Түүнчлэн Д.Буянтогтох “Миний эхнэрийг байцааж эхэлсний дараа Монгол руу дахин буцахгүй гэж шийдсэн” гэж ярьжээ.

“Засагчандмань майнз” компанийн хөрөнгө босгосон түүхийг манай сайт 2020 онд бичиж байсан. Энэ компани зөвхөн Макс Жонсонтой хамтарч ажилласан кейсээс гадна чанаргүй зээлдэгчийн түүх бүхий урт бараан намтартай. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроход УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хүргэн ахынхаа компани болох эл “Засагчандмань майнз”-д уул уурхайн лиценз олгосон асуудал нэгээхэн үндэслэл болж байв.

Харин “Financial Times” агентлаг: “Монголын Засгийн газар зэсийн томоохон төслийнхөө хөрөнгө оруулагч болох Рио Тинто групптэй чухал хэлэлцээ хийж буй энэ үед Макс, Буянтогтох нарын асуудал сөхөгдөж буй нь анхаарал татаж байна” гэж мэдээлжээ.

М.ТЭНГИС

БАРИМТ: Ж.Мөнхбатын ХҮРГЭН АХ Д.Буянтогтохын хөрөнгө оруулагчдыг 70 сая ам.доллараар хохироосон түүх контентыг энд дарж уншаарай.

Харин Макс Жонсоны манай сайтад өгсөн ярилцлагатай энд дарж танилцах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
D sda
D sda
2021-11-12 10:15

Selegiin say sayaar tumur huder geree hiij zarj bga gar shde Hyatad uudad zaraad, bi Tumur zam drga tavina gdg ni oorooo Selengees tumur zamar Selenge iin maani tumur hudur zardag gar, ghde mash hymd tarivaar zoooodog gar shdeee, tsagdaa ter uuuun gereee yrad yvd bn teriin shalgaachee, YIHural gishuun geree hiij yvd bdg blh umuu ? tom geree tom mngo bgadaaa Mongolchuudiin Selenge chuudiiin tumur hudur iig odor shonogui Hyatad uudtai niilj zooj bga gard aa

1
1
2021-11-12 10:16

Захи�##�гаар зохиол бичиж, мөнгө олж амь зууж байгаа сэтгүүлч нэр зүүсэн танд амжилт хүсье... ингэж олсон хоол чинь зөв хоолойгоор чинь давах болтугай

Зочин
Зочин
2021-11-12 10:20

zevuun gar ve ingej luivar hijj amidarahaar manaach hiij shudargaar taivan amidraach!!! ah n ichdeggui yum bhdaa interpoloor haij bgaa hurgentei ih hurliim gishuun guia!!

Зочин
Зочин
2021-11-12 14:05
Reply to  Зочин

ene delgersaokhnii site setgegdel ustgahaa bolio, delgertsetseg chin uu,tiish har muu ovgon manaach hiigeed bj bhgui l###r tsairalaad yvj bh hj

Зочин
Зочин
2021-11-12 21:41

Жонсоны мөнгө буцааж өгөөч !

Холбоотой мэдээ

Back to top button