НИЙГЭМ

2.3 сая монголчуудын хувийн мэдээллийг 2 сая төгрөгөөр худалдах зар устжээ

Өчигдөр /2021.11.12/ Монголбанкны вэб сайтыг Иракийн “1877 team” хакеруудын бүлэглэл хакердсан. Тэд сайтын нүүрэн бүтцэд өөрсдийн нэр, лого бүхий мэдээллийг байршуулж, “Бид хакердсан” гэсэн утгатай бичвэр өлгөсөн юм. Үүний дараа Монголбанкны сайт хэсэг хугацаанд унтарсан билээ.

Тэгвэл өнөөдөр олон улсын хакеруудын сүлжээ платформ дээр 2.3 сая монголчуудын хувийн мэдээллийг 700 ам.доллараар худалдах зар тавигдсан нь хэвлэлд мэдээлэгдээд байна. Энэ нь 2 сая орчим төгрөг болох юм.

Уг асуудлыг Тагнуулын ерөнхий газраас шалгаж эхэлсэн гэдэг мэдээлэл бий. Энэ зар 2021 оны аравдугаар сарын 6-нд тавигдсан байх бөгөөд өнөөдөр хайлт хийж үзвэл алга болжээ.

Тайлбар: Монголчуудад холбогдох зар устсан байдал.

Харин зургадугаар сард недерландчуудын 6 сая утасны дугаар, 3.7 сая и-мейл зэрэг мэдээллүүдийг 4 мянган ам.доллараар худалдах зар харагдаж байх юм.

Тайлбар: Недерландчуудын мэдээллийг худалдах тухай зар харагдаж байгаа нь.

Харин манай улсад холбогдох зарын мэдээлэл харагдахгүй байгаа нь зарагдсаных уу, эсвэл устгасан уу тодорхойгүй байгаа юм.

Тайлбар: Монголчуудад холбогдох зар устахаасаа өмнө харагдаж байсан нь.

Raidforums.com платформ 2015 онд үүсгэн байгуулагдсан. Үүнд хакерууд олж авсан мэдээллээсээ гадна хэрхэн байгууллагуудын дотоод сүлжээ рүү халдах гарц, арга техникүүдээ ч наймаалцдаг байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button