ДЭЛХИЙ

Монголд “BTS” хамтлагийн дэлгүүр нээгдсэнд Энэтхэг, Индонезийн фэнүүд “атаархжээ”

Өмнөд Солонгосын алдарт “BTS” хамтлагийн брэнд бүтээгдэхүүн худалдаалдаг, шүтэн бишрэгчдэд нь зориулсан дэлгүүр Монголд нээгдэж байна. Энэ талаар “Bandwagon” сайтад мэдээлсэн байх бөгөөд тус хамтлаг шинэ цомгийнхоо ажлын хүрээнд хэд хэдэн улс оронд нэрийн дэлгүүрээ нээж буй аж.

Гэхдээ дэлгүүр байнгын ажиллагаатай байхгүй юм байна. Өөрөөр хэлбэл өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-наас 2022 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэлх хугацаанд л ажиллана. Байршил нь Зайсан Хилл цогцолборын дөрөвдүгээр давхарт юм байна.

Зохион байгуулагчдын зүгээс заавал үүдэнд дугаарлаж, бүртгүүлсний дараа дэлгүүрт орж үйлчлүүлэхийг шаардаж буй аж. Түүнчлэн дэлгүүр лүү идэх, уух хүнсний бүтээгдэхүүн авч орохыг хоригложээ. Үүний дээр коронавируст халдвараас сэргийлэх дэглэмийг сайтар баримтлуулна гэдгээ онцолсон байна. Мөн бараа бүр цөөн тоотой тул дуусах магадлалтайг сануулжээ.

Мөн энэ тухай мэдээлсэн тус хамтлагийн твиттер хаягуудад Энэтхэг, Индонез зэрэг орнуудын шүтэн бишрэгчид нь “Хэзээ манайд нээх юм бэ”, “Атаархаж байна”, “Улаанбаатар гэж хаана байдаг юм бэ” гэхчлэн сэтгэгдэл бичжээ.

Доор Сингапур улсад нээгдсэн ижил төрлийн дэлгүүрийн зургуудаас сонирхуулав.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button