Нийгмийн

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

“Мартаж болохгүй” аяны хүрээнд гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ.

Нэгдсэн арга хэмжээг НОБГ, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, 15,17 дугаар хороодын Засаг дарга, түүний ажлын алба, дүүргийн Цагдаагийн газар, “Таван толгой түлш” ХХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд хамтран зохион байгуулна.

Мэргэжлийн байгууллагуудын хамтарсан бүрэлдэхүүн цахилгааны холболт, ашиглалт, угсралтын аюулгүй байдал алдагдсан, гэр хооронд, бусад объект хоорондын аюулгүйн зай хэмжээ зөрчигдсөн, үнс нурам ил задгай асгасан, үнсний сав таггүй, пийшин зуух гэмтэлтэй, яндангийн хамгаалалт хийгдээгүй, залгаас буруу, бага насны хүүхдийг гэртээ цоожилж орхидог, шуурхай албаны автомашин очих боломжгүй мухар гудамж, өндөрлөг газар, өндөр хүчдэлийн шугаман дор буусан зэрэг зөрчил илэрсэн айл өрхөд аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөмж, анхааруулга өгч ажиллах юм.

Мөн иргэдэд Галын аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бичиг баримтыг таниулж, ахуйн гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ мэдээлэл, зөвлөмж өгнө.

Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хороонд 4,125 айл өрхийн 12,000 гаруй иргэн амьдардаг. ​Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн галлагаа ихсэж, иргэд гал түймэрт өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байгаатай холбогдуулан гал түймрийн тоо хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Эх сурвалж: НОБГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button