Нийгмийн

Нийслэл рүү суусрын арьс нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

Баян-Өлгий аймгийн харьяат 46 настай иргэн суусрын арьс Нийслэл рүү нууцаар нэвтрүүлэх гэж байхад нь албаны хүмүүс илрүүлжээ.

Тодруулбал, "Эмээлт” шалган нэвтрүүлэх товчоогоор тухайн иргэн автомашиндаа долоон ширхэг суусрын арьс нууц, товчоогоор гарах гэж байжээ. Албаны хүмүүс хяналт шалгалтын үеэр үүнийг илрүүлж, арьснуудыг хурааж авсан бөгөөд 46 настай иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.

Суусар болон суусар булга нь ховор, нэн ховор амьтдын жагсаалтад орсон, байгаль дээрх популяци нь улам бүр цөөрч байгаа амьтад юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button