НИЙГЭМ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Картыг нь АТМ-д уншуулж туслахдаа өөр карт буцааж өгөөд, мөнгийг нь завшжээ

18 настай хоёр хүү өнгөрөгч аравдугаар сард Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял сонсоод байна. Шалтгаан нь, тэдний нэг иргэнийг залилж, нөгөө нь залилах замаар олсон мөнгийг хэрэглэжээ.

Тодруулах юм бол, “Драгон” төвийн нэгдүгээр давхарт байрлах Төрийн банкны АТМ-ээс мөнгө авах гэсэн иргэн хүүд хандан тусламж хүсжээ. Ахмад настай болон зарим шалтгаанаар АТМ-ээс картаа уншуулан мөнгө авч чаддаггүй, бусдаас тусламж хүсдэг хүмүүс бий. Харин хүү түүний картыг авч уншуулаад, буцаагаад өөр хүний карт өгч хуурчээ. Харин тухайн дансанд байсан 1.3 сая төгрөгийг нь өөртөө авч, залилсан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, хүү “Таны карт болохгүй байна” гэсэн шалтгаанаар буцааж өгсөн гэх. Ингэхдээ картын нууц үгийг тогтоож авчээ. Ингээд өөр хүний карт өгч явуулаад, дараа нь картнаас мөнгө авсан байна.

Харин ийм замаар олж авсан мөнгө гэдгийг мэдсэн хэр нь үрсэн хэрэгт түүний найз холбогджээ. Тэд хамтдаа шүүхээр ял шийтгүүлэв. Иймд иргэдийг банкны картаа АТМ-ээр уншуулахдаа танихгүй хүнээс тусламж хүсэхгүй байх, эсвэл өөрөө уншуулж сурахыг зөвлөж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Z
Z
2021-11-15 08:41

Zarim muu sanaatai huuhduud ingeed zugr huuhduuded eee gai bolj bga shde ter huuhduudiig yah bol gesen nudeer hardag boloh bh da

Холбоотой мэдээ

Back to top button