ДЭЛХИЙ

Фэнийнхээ нүүрэн дээр бие зассан Софиа Уриста гэж хэн бэ

АНУ-аас гаралтай “Brass Against” хамтлагийн гоцлол дуучин Софиа Уриста тоглолтын үеэр фэнийнхээ нүүрэн дээр бие зассан нь дэлхий нийтэд сенсац тариад байна. Түүний эл үйлдэлд хамтлагийнх нь гишүүд уучлалт хүсэж, “Бидний дараагийн тоглолтуудад дахиж ийм зүйл болохгүй” хэмээн сошиал хуудастаа бичээд байгаа юм.

Софиа Уриста хэлэхдээ “Миний шээс хүрээд байсан. Ариун цэврийн өрөө оролгүй тайзан дээр биеэ суллах шийдэл гэнэтхэн санаанд орсон” гэсэн байна. Тэр эл үйлдлийнхээ дараа нүүрэн дээрээ бие засуулсан эрийг танхимаас гарга гэж хамгаалагч руу орилжээ.

Тэр 1985 онд, АНУ-ын Мичиган мужид төржээ. Софиа 2016 онд тус улсын “The Voice” шоунд оролцож байсан аж. Түүний тухай болон “Brass Against” хамтлагийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл цахим орчинд хараахан алга. 2017 оноос хойш тэд рок урсгалаар уран бүтээл хийж байгаа юм байна.

Софиа Уристагийн “The Voice” шоунд оролцсон дугаар:



Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button