НИЙГЭМ

Засгийн газар, “Рио Тинто” групп харилцан “ам нээхгүй” байхаар тохирчээ

“Оюу толгой” төслөөс Монголын талд ирэх үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хэлэлцээний хүрээн дэх шинэ мэдээллийг ойрын хугацаандаа харилцан дэлгэхгүй гэдэг ойлголцолд Засгийн газар, “Рио Тинто” групп хүрсэн байна.

Эл мэдээллийг хоёр талын эх сурвалж баталгаажуулсан бөгөөд хэлэлцээнд тодорхой шийдэл гартал аль аль нь түрүүлж “ам нээхгүй” гэж тохирчээ. Ингэснээр олон нийтэд зөрүүтэй ойлголт үүсгэж, хэлэлцээний үр дүнд нөлөөлөх эрсдэлээс сэргийлж буй гэж талууд тайлбарлаж байна.

Харин тодорхой хэлцэлд хүрсний дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар юм уу хоёр тал хамтдаа мэдээлэл хийх чигтэй байгаа аж.

Хамгийн сүүлд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хууль, зүйн салбар дахь 2022 оны төсвийг сэтгүүлчдэд танилцуулах үеэрээ хөрөнгө оруулагч талаас тавьсан шинэ саналуудыг танилцуулсан. Харин үүнээс хойш хэлэлцээний явцын талаарх тодорхой албан мэдээлэл гараагүй байгаа юм.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зооз
зооз
2021-11-19 13:37

Засгийн газарт бөхчүүд бид авья гээд шантаж хийгээд байгаа сураг байсан шүү эх орон гэж байгаад цирк шиг болгох байх даа

Zochin
Zochin
2021-11-19 15:05

Zuv sh dee. Khudlaa poprood l. Yadaj baikhad nuguu medeelel n' shal khudlaa shyy

БИД
БИД
2021-11-21 12:27

нууж хуйв�##�дая хауулиар шийдье гэсэн санаа байнадаа

Холбоотой мэдээ

Back to top button