НИЙГЭМ

Сэлэнгэ аймгийн ИТХ хуралдаж, Засаг даргын томилгоог хэлэлцэж байна

Сэлэнгэ аймгийн ИТХ өнөөдөр /2021.11.19/ хуралдаж, тус аймгийн Засаг даргын томилгооны асуудлыг хэлэлцэж байна.

Тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил өнгөрөгч долоо хоногт өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Ингэхдээ “Эрүүл мэндийн шалтгаанаар” гэх тайлбар хэлж байв.

Харин дараа нь түүнийг хуулийн байгууллагаас авлига, албан тушаалын хэргээр яллагдагчаар татсан тухай мэдээлэл ил болсон юм.

Гэрэл зурагт Засаг даргад нэр дэвшсэн зарим хүнийг эсэргүүцэж, хэсэг иргэд лоозон барин, нутгийн удирдлагын ордны гадаа жагсаж буй нь харагдаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button