НИЙГЭМ

ЧУУЛГАН: Хөдөлмөрийн насны иргэдийн 43 хувь нь ажилгүй байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Жолоочийн хариуцлагын даатгалын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх байсан. Гэвч МАН-ын бүлэг хуралдаж, тус хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхгүй байх шийдвэр гаргасан тул дараагийн хэлэлцэх асуудалд шилжсэн.

Үүгээр ХНХ-ын сайд А.Ариунзаяа “Хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” мэдээлэл хийж байна.

Тэрбээр “ҮСХ-ны 2021 оны хоёрдугаар улирлын мэдээгээр 15 ба түүнээс дээш насны хөдөлмөрийн насны 2 сая 124 мянган хүн байна. Тэдний 1 сая 207 мянга нь ажиллах хүч бол 917 мянга нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам” гэсэн мэдээлэл өглөө.

917 мянга нь 2 сая 124 мянгын 43 хувь болох юм. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн насны иргэдийн 43 хувь буюу тал орчим хэсэг нь ажиллах хүчнээс гадуурх хүн амд тооцогдож байна.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button